Хөвсгөл аймгийн Цагаан-нуур сум
Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан-нуур сумын Засаг даргын тамгын газар
Нэр Албан тушаал Утасны дугаар
С.Навчаа ИТХ-ын дарга                 99503004
Х.Мягмаржав Засаг дарга                     99386106
Б.Цэрэн-Очир              Засаг даргын орлогч    89710737
Д.Ялалт                          Засаг даргын тамгын газрын дарга                                        95729913
Х.Аззаяа Дотоод ажил, эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн                                  99386881


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Шинэ мэдээ
Нийтэлсэн: 4 жил өмнө

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ЦААТАН ИРГЭДЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТАЛААР ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО


Мэдээ - Шинэ!

   Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны гуравдугаар сарын 29-нд Хөвсгөл аймгийн цаа буга маллан, тайгад амьдарч буй уйгар угсааны тува, цаатан иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилгоор батлагдсан “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газарт чиглэл өгч, зарлиг гаргасан билээ.

   Энэхүү зарлигийг хэрэгжүүлэх, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалаар ахлуулсан ХАХНХЯ, ЭМЯ, ҮХАХЯ-ны төлөөллүүд оролцсон ажлын хэсэг Хөвсгөл аймгийн баруун, зүүн тайгад 2013 оны 4 сарын 15-22-ны хооронд ажиллаж, цаатан иргэдийн нөхцөл байдалтай танилцсан юм.

   Тэгвэл өчигдөр буюу 04 дүгээр сарын 30-нд ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал цаатан иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч, цаашид цаатан иргэдийг хөгжүүлэх, тэдэнд үзүүлэх нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, амжиргааны эх үүсвэр зэрэг олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар судалгаа, материалд үндэслэн санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Цаатан иргэдийн аж, амьдралд дүн шинжилгээ хийжээ

   Энэхүү санал солилцох уулзалтын үеэр, Цаатан иргэдийн аж, амьдрал, бодит байдалд дүн шинжилгээ хийж, газар дээр нь ажилласан ХАХНХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Долгормаа Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цаатан иргэдийн талаарх дүгнэлтээ танилцуулав.

   Хөвсгөл аймгийн Цагааннуур сум нь нийт 1511 хүн амтай бөгөөд тус сумын дийлэнх хүн амыг дархад үндэстэн эзэлдэг бөгөөд 317 тува үндэстэн байдаг. Үүнээс 188 нь насанд хүрсэн иргэд бол, 129 нь хүүхэд аж. Цагааннуур сум аймгийн төвөөсөө алслагдмал оршдог бөгөөд ОХУ-ын Ах аймаг, Тува улсын Хаа-Хэм хошуутай хилэлдэг.

   Ажлын хэсгийнхэн тус суманд ажиллах үеэр цаатан иргэдийн боловсрол, ялангуяа эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд анхаарлаа хандуулж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. Тухайлбал, 2007 оноос хойш эрүүл мэндийн нэгдсэн үйлчилгээ авч чадаагүй баруун, зүүн тайгын цаатан иргэд болон Цагааннуур сумын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоог хүргэжээ. Амьдарч буй орчин, цаг агаарын хүйтэн, сэрүүний байдлаас шалтгаалж, Цагааннуур сумын иргэд даралт, бөөр, шүд, зүрх, судас, уушиг, дотрын өвчлөл илүүтэй байсан гэдгийг тэрбээр онцолж байв. Мөн хүүхэд, багачууд үеийн насны хүүхдүүдээс харьцангуй намхан, биеийн жин бага байсан нь амин дэм дутагдсантай холбоотой байж болзошгүй гэв.

   Үүнээс гадна цаатан иргэдийн хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ, тува үндэснтий хэл соёл, ёс заншил, цаа буганы тоо толгойг өсгөх зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж, эдгээрт чиглсэн бодлого, үйл ажиллагаа хийх нь зүйтэй хэмээн дүгнэжээ. Түүнчлэн цаатан иргэдийн хүүхэд, залуучуудын боловсролд чиглэсэн ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудадтай хамтран хийхээр болжээ.

   Цаатан иргэдийг хөгжүүлэхэд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана

   Цаатан иргэдийн аж байдлыг судлан, тэднийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг төлөөлж, Монголын хүнс, хөдөө аж ахуйн Үндэсний ассоциацын тэргүүн Р.Мөнхбат өнгөрсөн хугацаанд цаатан ард түмний чиглэлээр цуглуулж, судалсан санал, туршлагаасаа танилцуулсан. Тэрбээр, цаатан иргэдийн аж байдлын талаар хийсэн олон жилийн судалгаа, ажиглалтад тулгуурлан дараах хэд, хэдэн чиглэлийн үйл ажиллагааг хийвэл тэдэнд чиглэсэн илүү үр дүнтэй ажил болохыг санал болгосон юм.

   Тодруулбал:

    цаатан иргэлийн амьжиргааны гол хэрэглэгдэхүүн болсон цаа буганы тоо толгойг нэмэгдүүлэх
    цаатан иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлд тохирсон ажлын байр бий болгох
    Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байгаль, экологийн онгон тагшин байдлыг хэвээр хадгалах, хамгаалах, нөхөрлөл бүлгүүдийг бий болгох
    Цаатан залуу гэр бүлгийн ажиллах орчин нөхцөлд анхаарч, тэдний хөгжих, сурч боловсроход анхаарах, цаатан залуучуудын холбоо байгуулж, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх
    Цаа буганы сүү, сүүн бүтээгдэхүүнийг брэнд болгох, дэлхий нийтэд сурталчилан таниулах замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх
    Хэл соёл, өвөрмөц ёс заншилыг хадгалан үлдэх, гар урлалыг хөгжүүлэх
    Гадаадын улс орнууд болон олон улсын байгууллагууддтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг ажил хийх нь үр дүнтэй байна.