
Манай сумаас Улсын Тэргүүний цаачин тодорлоо
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн иргэн Ч.Батбаяр улсдаа цаан сүргээрээ тэргүүлж нийт 149 цаагаар Улсын Тэргүүний цаачнаар тодорлоо. Тэргүүний цаачны шагналыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар болон албаны бусад хүмүүс, сум орон нутгийн удирдлагууд Баруун тайгад ирж гардууллаа.