Марш тактикийн тэмцээн болов

Жил бүр уламжлал болгон хилийн заставаас зохион байгуулдаг "Марш тактик"-ийн тэмцээн 2018 оны 03 сарын 16-ны өдөр болж өнгөрлөө. Уг тэмцээн энэ жил анх удаагаа зааланд зохион байгуулагдсанаараа онцлогтой болсон бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, багууд хоорондоо спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.