Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн нээлт хийлээ

Сумын “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан ба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Навчаа нээж үг хэлэв. Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдан Засаг даргын орлогч Б.Цэрэн-Очироор ахлуулсан ажлын хэсгийн гишүүд нээлтийн үйл ажиллагаанд ирсэн залуучуудад тухайн жил Цагааннуур суманд хийгдэх ажлын төлөвлөгөө болон уриаг танилцууллаа. Мөн “Монгол залуу хүний эрхэмлэх 9 зүйл”-ийг тайлбарлан танилцуулж, гарын авлага болгон тараалаа.