Урилга

УРИЛГА

Монгол орны хоймрын хоймор болсон хөвч тайга, ян сарьдаг, гүн цэнхэр нуурын орон, зургаа дахь хошуу мал болох цаан сүргийн бэлчээр, цагаан цагасны нуур, уйгар, дархад түмний амьдран суудаг Цагааннуур сумын ИТХ, ЗДТГ нийт иргэдийнхээ өмнөөс мэндчилж байна. Тус сум нь 1800 орчим хүн амтай, 2 багтай, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Соёлын төв зэрэг төсөвт газрууд, Хилийн застав, Цаг уурын харуул, Холбооны салбар, Цагдаагийн хэлтэс зэрэгт 160 гаруй албан хаагчид ажиллаж байна. Тус суманд Монгол орны хаана ч байхгүй 6 дахь хошуу мал сүрэг болох цаан сүрэг 1700 гаруй байгаа бөгөөд 13000 орчим малтай. Мал сүргийн ихэнх хувийг үхэр, хонь, ямаан сүрэг эзэлдэг. Цагааннуур сум нь 1985 онд байгуулагдсан бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 30 жилийн ойгоо төрөлх сумандаа тэмдэглэх байгаа тул бэлтгэл ажилдаа ороод ажиллаж байна. Монгол орны өнцөг булан бүрт амьдран суугаа уугуул нутгийн иргэд, тус суманд амьдарч байсан суугуул иргэдэд 30 жилийн ойг угтан баярын мэндийг хүргэж, ойн арга хэмжээндээ оролцохыг урьж байна. Сумынхаа 30 жилийн ойгоо угтаж, 30 бүтээлч ажил хийхээр ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталж, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг ИТХ-ын даргаар ахлуулан бүрэлдэхүүнийг баталлаа.

Цагааннуур сумын ИТХ, ЗДТГ