Хойд бүсийн цэцэрлэгийн багш нарын уулзалт

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 2015 оны 10 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд хойд бүсийн СӨБ-ын багш нарын сургалт зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаа нь "Хөвсгөл-СӨБ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, СӨБ-ын стандартыг мөрдүүлэх, бусадтайгаа туршлагаа хуваалцах, түүнийг түгээн дэлгэрүүлэх,боловсон хүчнийг чадавхжуулах, сумдууд ажлаа тайлагнах, танилцуулах ерөнхий зорилготой байсан юм. Сургалт, уулзалтыг Хөвсгөл аймгийн цэцэрлэгийн зөвлөлийн тэргүүн Г.Мөнхөө удирдан зохион байгуулсан ба тус сумын удирдлагууд уулзаж, явуулж буй үйл ажиллагааг нь дэмжиж байгаагаа илэрхийллээ. "Цөм" хөтөлбөр СӨБ-д хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор үүнийг нэвтрүүлснээр ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байгаа талаар багш, ажилчид, эцэг, эхчүүдтэй хэлэлцүүлэг явуулсан. Энэхүү "Цөм" хөтөлбөр нь СӨБ-д хэрэгжиж эхэлснээр хүүхэд сонирхолтой байдлаар, тоглож байхдаа хөгжих боломжийг бүрдүүлэхээс гадна СӨБ ЕБСургуулийн хоорондын уялдаа холбоог сайжруулж байгаа.