Сум үүсэн байгуулагдсан түүх

 Хөвсгөл аймгийн Цагааннуур сум нь 1956 оноос Загасны үйлдвэр, улсын агнуурын аж ахуйг түшиглэн сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг болон үйлдвэр үйлчилгээ нь үе дамжиж төвлөрсөн, суурин болтлоо хөгжиж ирсэн боловч дээд газрын шийдвэрээр аж ахуйн үйл ажиллагааг олон удаа өөр өөр чиглэлээр ажиллуулж байснаас иргэдийн нийгэм, соёл ахуй, төрийн үйлчилгээ хэвийн бус болж Цагааннуур сумын иргэдийн ажил амьдралд бэрхшээл үүсч, санал гомдлоо дээд газар уламжилж байсны үндсэн дээр хоргодож цөөрсөн цаан сүрэг 2 сумын нутагт байсныг нэгтгэж тогтвортой өсөлтийг хангах, цаатан иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үйлдвэрийг хэвийн явуулах зорилгоор 1985 онд тэр үеийн АИХ-ын 45 дугаар зарлигаар Гурвансайхан уулын энгэрт, дээд нуурын хөвөөнөө /хуучнаар Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу/ байгуулан хилийн цэсийг тогтоож нийт 682 цаа, 2000 толгой мал, 500 гаруй хүн ам бүхий 143 өрхүүдийн санал, газар нутгийн ойрыг харгалзахгүйгээр Рэнчинлхүмбэ сумын газар нутагт үлдээж, хилийн цэсийг тогтоохдоо цааны бэлчээр, агнуурын чиглэлээр бодлого барьж, нийт газар нутгийн 90% нь уул тайга, ян сарьдаг бүхий газрыг Цагааннуур суманд таслан өгсөн байна.