2015 онд сумандаа малынхаа тоогоор тэргүүлсэн малчдад өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав

17 дугаар жарны модон хонь жилд сумандаа малын тоо толгойгоороо тэргүүлсэн малчдад сумын удирдлагууд өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа. Үүнд: Сумын аварга малчнаар 2 дугаар багийн иргэн ДО.Мөнхбат, хамгийн олон адуутай Ж.Түмэнжаргал, хамгийн олон хоньтой С.Лхагвасүрэн, хамгийн олон үхэртэй Ш.Пүрэвсүрэн, хамгийн олон цаатай Б.Наранжаргал нарт тус тус өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.