Гадаадад суралцахыг хүсэгчдэд зориулсан ерөнхий мэдээлэл

Гадаадад суралцахыг хүсэгчдэд
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Монгол улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.


Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр 16 оронд оюутан, магистрант, докторант суралцуулахаар илгээдэг бөгөөд 2011 оны 12 дугаар сарын байдлаар манай 3000 гаран иргэн тухай орны Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын түвшинд суралцах оюутныг "Гадаадад суралцуулах оюутныг сонгон шалгаруулах журам" , магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг "Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам" /Хоёрдугаар хавсралт/-ын дагуу шалгаруулж байна. Монгол улсын болон гадаадын байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрт дээр дурдсан журмуудаас өөрөөр заасан болон гадаадын холбогдох байгууллагаас сонгон шалгаруулалтыг зохион байгуулах талаар өөр тусгайлсан нөхцөл, журмыг шаардсан тохиолдолд гэрээ, хэлэлцээрийн заалтууд болон хүлээн авах талаас шаардсан нөхцөл, журмыг баримтална.

Засгийн газрын тэтгэлэгтэй суралцуулах орон, сурах мэргэжлийн чиглэл, хүний тоо, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нөхцлийг шалгалт эхлэхээс өмнө яамны хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлдэг бөгөөд сонгон шалгаруулалттай холбогдох зардлыг шалгуулагчид хариуцдаг. Хятад, Чех улсад суралцах хүмүүсийн шалгалтыг Элчин сайдын яамд нь бие даан зохион байгуулж байна. Бусад оронд суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг манай яам тухайн орноос манай оронд суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг.
Улс
 
Чех
 
Энэтхэг
 
ОХУ

 
 
Польш  Унгар
Болгар Румын

Хорват
 
БНХАУ
ӨМӨЗО
 
Турк Украин Казакстан Вьетнам Лаос
 
Куба

БНАСАУ
 
Хугацаа

/сараар/
 
XI-XII
 
I-II
 
III
 
II-IV
 
III, IV
 
IV-V
 
V-VI
 
 

Суралцуулах тухай эцсийн шийдвэр хүлээн авсан суралцагч нь сургуульдаа үнэ төлбөргүй суралцах, мөн амьжиргааны тэтгэлэг авах бөгөөд замын зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилд ОХУ-д 275, БНХАУ-д 315 (үүний 220 нь ӨМӨЗО-д), Туркт 90, Энэтхэгт 30, Польшид 22, Вьетнамд 18, Лаост 8, Чехэд 6, Унгарт 4, Казахстанд 4, Румынд 3, Украйнд 3, Болгарт 2, Куба, БНАСАУ-д бүр 2 хүнийг эдгээр орны Засгийн газрын тэтгэлгээр элсэн суралцаж байна.

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их сургуулийн магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг "Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам" /Нэгдүгээр хавсралт/-ын дагуу сонгон шалгаруулж байна. Яамд, тэдгээрийн харьяа байгууллага, агентлаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын мэргэжлийн чиглэлийн захиалгыг авч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд нийцүүлэн тухайн жилд гадаадын их сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах хүний тоо, мэргэжлийн чиглэлийг тогтоож, захиалагч байгууллагын нэр, бүртгэх болон шалгаруулах нөхцөл, хугацааны хамт яамны вэб хуудсанд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана. Энэ санхүүжилтэд хамруулах олон улсын нэр хүндтэй их сургуулиудын нэрсийн жагсаалтыг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудаас гаргасан мэдээлэлд үндэслэн тогтоож, яамны вэб хуудсанд байршуулна.

Шалгаруулалтыг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдсэн комисс ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр зохион байгуулна. Шалгалтын агуулга нь шалгуулагчийн мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практикийн ач холбогдол, суралцаж ирээд хийх ажлын талаар үнэлгээ өгөхөд оршино. Шалгуулагчдын оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, тухайн чиглэлээр хамгийн өндөр оноо авсан шалгуулагчийг хяналтын тоонд багтаан шалгаруулна.

Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр суралцагч нь "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам (129.43 KB) "-ын дагуу гэрээ байгуулна. Гэрээнд сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай төгсгөх, буцаан ирүүлэх, ажлын байраар баталгаатай хангах тухай тодорхой нөхцөл болон захиалагч, суралцагчийн харилцан хүлээх бусад эрх, үүргийг тодорхой тусгасан байна.

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулах арга хэмжээ нь 1997 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд гадаадын 30 гаран орны их, дээд сургуульд нийт мянга гаран хүнийг суралцуулсан байна. 2011-2012 оны хичээлийн жилд гадаадын их дээд сургуульд элсэн суралцсан 117 хүнд Сургалтын төрийн сангийн зээл олгосон байна.

 
Утас:  51-266428
И-мэйл: shinebayar@mecs.gov.mn


Боловсрол, шинжлэх ухааны яам
Дээд боловсролын хэлтэс