Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- ИТХ
- Засаг дарга
- Засаг даргын Тамгын газар
- Мэдээ
- Хууль эрх зүй
- Ил тод байдал
- Байгууллагууд
Тус сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд дараах бүтэцтэйгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:
Удирдах ажилтан 4, багш 31, үйлчилгээний ажилтан 41 нийт 76 багш, ажилтан ажиллаж сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.
Сургуулийн нийт сурагчдын тоо 520 суралцагч 19 бүлгээр хичээллэж байна. Хамран сургах тойргийн 462 хүүхэд, бусад тойргийн 84 хүүхэд суралцаж байгаа бөгөөд хамран сургах тойргийн 26 хүүхэд бусад тойрогт суралцаж байна. Үүнээс бага ангид 240 суралцагч 8 бүлгээр, дунд ангид 195 хүүхэд, ахлах 3 бүлгээр ангид 87 хүүхэд, дүйцсэн хөтөлбөрөөр 12хүүхэд тус тус суралцаж байна. Сурагчдын дотуур байранд хөдөөгийн цаачид, малчдын 167 сурагч амьдарч байна.
Нийт багш, удирдлагын 7 буюу 20% нь Боловсролын магистр зэрэгтэй, багш нарын 10 буюу 28% нь заах аргач зэрэгтэй, 5 буюу нийт багш удирдлагын 14% нь тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй. 4 багш бага ангийн 2, математикийн болон англи хэлний стандартад нийцсэн кабинет тохижуулан ажиллаж байна.
Сургууль нь бага, ахлах гэсэн 2 сургуультай. Бага сургуульд 4 кабинет, ахлах сургуульд 7 кабинет, эрэгтэй эмэгтэй технологийн кабинет, мэдээлэл зүйн кабинет, багш хөгжлийн төв, спорт зал бүхий кабинетуудад сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.