Нархан хүүхдийн цэцэрлэгийн танилцуулга
2024-12-23 14:05:11,   67

Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэг нь анх 1963 онд нэг ангид 25 хүүхэд 1 багш, 1 асрагч, 1 тогооч сахиултайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 4 бүлэгт 126 хүүхэдтэй, нийт 24 багш, ажилтаны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.  

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Хүүхэд бүр өөрийн сонголтын дор тэдний хөгжлийг дэмжсэн орчинд тоглоомонд тулгуурласан хөгжүүлэх үйл ажиллагаагаар хүүхэд нэг бүрийг боломжит дээд хурдаар нь дэмжин хөгжүүлнэ.

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ:

Тоглоом хэрэглэгдэхүүнээр дамжуулан хүүхдийн хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлэн, хүүхдийн эрхийг хүндэтгэж, тэдний хувийн онцлогыг харгалзан дэмжин хөгжүүлнэ.

ЦЭЦЭРЛЭГИЙН УРИА :“ мэдье”, “ суръя”, “бүтээе”, “хөгжье”

БАЙГУУЛЛАГЫН БОДЛОГО: байгууллагын менежмент боловсон хүчний чадавхыг сайжруулах, сургалтын технологийн шинэчлэлтийг гүнзгийрүүлэн, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд хүргэх, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх байгууллагын онцлогийг тусгасан үзэл баримтлалаар хөгжих, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

 АЛСЫН ХАРАА:

  • Хүүхдийг аюулгүй ээлтэй орчинд сурах таатай орчинг бүрдүүлэн Эх оронч, хүнлэг, БҮТЭЭЛЧ МОНГОЛ хүүхдийг бэлтгэх.
  • Сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаагаар тэргүүлэх цэцэрлэг болох
2024-12-23 14:05:11