Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- ИТХ
- Засаг дарга
- Засаг даргын Тамгын газар
- Мэдээ
- Хууль эрх зүй
- Ил тод байдал
- Байгууллагууд
Цагааннуур сумын Соёлын төвийн танилцуулга
Манай байгууллага 1960 онд Рэнчинлхүмбэ сумын 2-р бригадын “Улаан булан” нэртэйгээр үүсэн байгуулагдаж Эвлэлийн үүрийн дарга Пүрэвжав хариуцан багш Лхамжав урлаг уран сайхны ажлыг зохион байгуулж үйл ажиллагаагаа эхэлж байжээ.
1985 онд “Ажилчны клуб” нэртэйгээр өөрчлөгдөж үйл ажиллагаа нь өргөжин эрхлэгчээр Гиваа, хөгжмийн багшаар Борхүү, бүжгийн багшаар Энхбаатар, номын санчаар Магсаржав нар ажиллаж байсан байна.
2007 онд Соёлын төвийн бүтэц өөрчлөгдөж эрхлэгч, номын санч, хөгжмийн багш, бүжгийн багш, үйлчлэгч гэсэн 5 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг.
Одоо манай байгууллага 5 орон тоотойгоор дарга М.Оюун, номын санч Б.Золжаргал, хөгжмийн багш М.Энхбат, өвийн ажилтан З.Өөдөс, үйлчлэгч О.Энхнаст нар ажиллаж соёлын олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна, ардын авъяастнуудыг хөгжүүлэх, нуугдмал авъяасыг илрүүлэх, олонд таниулах, номын сангийн үйлчилгээ, ОНСТ, өрхийн угийн бичиг хөтлөх ажил, ТСҮХДЗ болон соёлын биет болон биет бус өвийг нээн илрүүлэх, сэргээн засварлах, хадгалах хамгаалах ажлуудыг хариуцан ажиллаж байна.
Эрхэм зорилго
Соёлын талаар төрөөс баримталж байгаа бодлого шийдвэрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет ба биет бус өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, хөдөөгийн хүн амд соёлын үйлчилгээг хүргэхэд оршино.